Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон байж болзошгүй эмч нарыг шүүж байна
“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Шүүх хуралдаанд:
- Шүүгдэгч: Н.Тодномбат
- Шүүгдэгч: Б.Мөнгөнчимэг
- Прокурор: Б.Алтанцэцэг
- Прокурор: Б.Алтанцэцэг
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Гүндсамбуу
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Хосбаяр
- Иргэний хариуцагч: Н.Тодням
- Шинжээч: Б.Байгальмаа
- Өмгөөлөгч: Л.Баасанжав
- Өмгөөлөгч: Г.Бадамханд
- Өмгөөлөгч: Б.Болортуяа
- Өмгөөлөгч: Э.Ганбат
- Өмгөөлөгч: Д.Оюунчимэг нар оролцож байна.
Хэргийг эргэн сануулахад “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн 10.6.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлээд буй.
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох:
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
URL: