Вакцины гуравдугаар тунд 420 мянган иргэн хамрагдаад байна

163875169461ad5dceec82d

Вакцины гуравдугаар тунд нийт 420 мянган хүн хамрагдаад байна.

Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 23,
  • II тунд 47,
  • нэмэлт сэргээх тунд 1256, нийт 1326 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.9 хувь,
  • II тунгийн хамралт 71.6 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 39.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.169 (76.7 хувь), 16-17 насны 26.857 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


URL: