Мал хулгайлан тээвэрлэж явсан иргэдийг баривчилжээ

 

Иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр мал хулгайлах төрлийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг учраас “Мал, мах- 2021” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд хяналтын постууд болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж.

Уг ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр бусдын 11 тооны мал хулгайлан тээвэрлэж явсан гэмт этгээдийн үйлдлийг илрүүлжээ.

Улмаар хохирогч иргэнд хулгайлагдсан малыг хүлээлгэн өгсөн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг энэ оны 11 дүгээр сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


URL: