Их Британийн төв талбайд зассан гацуурыг “Борис Жонсоны үс шиг байна” хэмээн шүүмжилжээ

287909-03122021-1638491950-1187992764-tree

Трафальгарын талбайд уламжлалт ёсоор Норвеги улсаас бэлэглэсэн Зул сарын баярын гацуурыг хүмүүс нийгмийн сүлжээгээр “мурий сарий, сүр сүлдгүй, зүс царай муутай байна” хэмээн унтууцан шүүмжилжээ.

Зарим хүмүүс 25 метрийн өндөртэй энэ гацуурны бусад хэсэг нь хаачсаныг асуусан бол зарим нь Норвеги улсыг хэн гомдоогоо вэ хэмээн асуусан байна. Нэг хэрэглэгч гацуурын мөчрийг Борис Жонсоны үсчин тайрсан бололтой гэжээ.

Вестминстер дүүргийн зөвлөлөөс ажиллуулдаг Зул сарын баярын гацуурын албан ёсны цахим хуудсаар “Миний зарим мөчрүүд байхгүй шүү. Мөчрүүд маань зайгаа барьж байгаа юм” хэмээн хошигножээ.

Норвеги улсаас бэлэглэсэн Трафальгарын талбайн гацуур үргэлж ийм шүүмжлэлд өртдөг байна.

Гацуур мод 20-иос дээш метрийн өндөртэй болохоороо Зул сарын баярт зориулан тарьдаг тусгай жижиг гацуурууд шиг хөвсгөр байхаа больдог гэж Вестминстерийн зөвлөл болон норвегичууд тайлбарлажээ.

Нацистын эзлэн түрэмгийлэлтэй тэмцэхэд тусалсанд талархлаа илэрхийлж 1947 оноос хойш жил бүр уламжлалт ёсоор Норвегийн Осло хотоос Лондон руу гацуур мод илгээдэг болсон байна.

Эх сурвалж: ВВС


URL: