Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарын гэрээс 300 сая төгрөг, валют хурааж авчээ

163826421661a5ed98f063fӨмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд зардаг байж болзошгүй хэргийг хуулийн байrууллага шалгаж эхэлжээ.

Тодруулбал, 2021 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийхэд “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют гарч ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь Ханбогд сумын албан тушаалтнуудтай хуйвалдаж, Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй аж.

Б.Бадраа нь энэ үйлдэлдээ эхнэр, төрсөн хүүгээ татан оролцуулж хамтран үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Мөн Б.Бадраа түүний хүү Б.Наранболд нарын гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх явцад эх үүсвэр нь тодорхойгүй хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум байсан аж.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь хууль бусаар олсон мөнгөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авсан нь хуулийнхны анхаарлыг татсан бололтой.

Эх сурвалжийн мэдээллээр Б.Наранболдыг нь цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж.

http://www.toim.mn/article/2e75bgcc


URL: