Хөвсгөлд 32 тонн шатахуун ачсан машин нуур руу цөмөрчээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар өчигдөр /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайн автомашин нь Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн эзэмшлийнх бөгөөд 32 тн шатахуун ачсан Хово загварынх ажээ. Онцгой байдлын албаныхан очиход чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрсний улмаас живж бүхээгний хэсэг нь ил гарсан байдалтай байсан байна. Өнөөдөр тухайн автомашиныг татан гаргах ажиллагааг хийнэ.
URL: