Шинэ нисэхийн хууль бусаар олсон 208 сая төгрөгийг хурааж, 6.2 сая төгрөгөөр торгожээ

163827201061a60c0ad57b9Шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдрээд байсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 6.2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 208 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргалаа.

Тодруулбал “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан байна.

Шалгалтын дүнд зөрчил гаргасан нь тогтоогдож “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авлаа.


URL: