Тэр үнэхээр гүжирдсэн үү, МАН-ын гишүүд авлига авсан уу

ZmgD1ut8Oz3zs2i3toMGХоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН даатгалын 14 компаниас авлига авсан” гэж цахим орчноор мэдээлсэн. Түүний постын дор “Босоо Ганбаа голтой л юм ярина” гэсэн постууд олон байв.

Харин МАН-ын зүгээс үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг баримтлах  тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж байхад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ийнхүү хэлэв. Тэрбээр багагүй цухалдаж  “МАН-ын гишүүдийг гүтгэсэн  учраас уучлалт гуй. Хэрэв уучлалт гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд өгнө” гэсэн юм.

Харин гишүүдийн зүгээс С.Ганбаатар гишүүнийг “Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, уйланхай шиг улцганалаа” гэж байв.

Гэхдээ  “Босоо Ганбаа” авлига авсан баримтыг нь гаргаад ирвэл…

Ард олны зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шаггүй үнэлдэг. Хэдэн жилийн өмнө “Оюутолгойн гэрээгээр Сангийн сайд асан С.Баярцогттой маргалдаж  бараг л тоонд муу, мэдлэггүй, ямар ч сургууль дүүргээгүй, боловсрол нимгэн” гэдгээрээ дуудуулж байсан ч өдгөө түүний зөв болсныг бултаараа хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ түүнд өгсөн ард түмний үнэлгээ. Гэхдээ тэр бүх хүнд таалагдах албагүй. Дуугарах газартаа дуугарч л байх нэг өөр өнцөг, өөр өнгө төрх.

http://erennews.mn/article/51200


URL:

Tags: