С.Энхболд: Бүүстер тунд хамрагдсан төрийн бус байгууллагууд шинэ жилээ цомхон тэмдэглэж болно

С.Энхболд: Бүүстер тунд хамрагдсан төрийн бус байгууллагууд шинэ жилээ цомхон тэмдэглэж болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм. Өнөөдрийн байдлаар 9,795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 640 мянга гаруй, нас баралт 1,826 байна” гэв.

Ийнхүү халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой хэмээн тэрбээр мөн онцолсон. Одоогоор бүүстер тунгийн дархлаажуулалт 18-аас дээш насны зорилтот бүлгийн хүн амын 26 хувьтай үргэлжилж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх боломжтой эсэхийг асуухад “Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын тоглолтуудыг нээсэн. Ингэхдээ бүүстер тунгаа хийлгэсэн байх, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутай байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан цомхон хүрээнд шинэ жилээ тэмдэглэж болох уриалгыг гаргасан. Гэхдээ бүүстер тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрч байж, дараа дараагийн шатлалд шилжих боломжтой болно” гэлээ.


URL: