“Huawei Technologies” эд ангийн нийлүүлэлтээ хангах зорилгоор гуравдагч талтай хамтран ажиллана
Дональд Трампын засаг захиргааны үед БНХАУ-ын технологийн компаниудын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээ “Huawei Technologies” компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна.
Харин эд ангийн нийлүүлэлтээ тогтворжуулах зорилгоор “Huawei Technologies” гуравдагч компанитай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал: “Huawei Technologies”-ийн “HUAWEI nova” загварын гар утаснуудыг “xNova” компани өөрийн нэрээр цахим хуудсаараа борлуулж эхэлсэн байна.
Мөн “TD Tech” компани “Huawei Technologies”-ийн зарим бүтээгдэхүүнийг өөрийн брэндийн нэрээр борлуулж байгаа юм.
М.Аминаа
Bloomberg Tv
URL: