Facebook компани нэрээ “Meta” болгон өөрчиллөө


Facebook компани нэрээ "Meta" болгон өөрчиллөө

“Facebook” компани шинэчлэлийнхээ хүрээнд нэрээ “Meta” болгон өөрчиллөө.

Компани нийгмийн сүлжээний платформ, аппликейшнаасаа ялгарах нэр хүндтэй болохыг хүссэн бөгөөд олон салбарын үйл ажиллагаагаа хамруулсан нэртэй байхыг илүүд үзсэн.

Шинэ нэр нь Facebook, Instagram, Whatsapp зэрэг аппликейшнд хамааралгүй бөгөөд зөвхөн толгой компанийн нэр өөрчлөгдөж байгаа юм.

Энэ нь 2015 онд Google толгой компанийнхаа нэрийг “Alphabet” болгон өөрчилсөнтэй адил үйл явдал юм.

Meta гэдэг нь “цааш” гэх утгатай Грек үг.

Ийнхүү нэрлэсэн шалтгааны нэг нь тус компанийн дараагийн 10 жилд бүтээхээр төлөвлөж буй метаверс буюу виртуал ертөнц юм.

Виртуал орчинд өөрийн дүрээ бүтээн тоглож, ажиллаж, бусадтай харилцах боломжтой метаверс нь интернэтийн ирээдүй гэж зарим нь үздэг.

Метаверс нь 2018 онд гарсан “Ready Player One” киноны “OASIS” хэмээх ертөнцтэй төстэй санаа юм.

Марк Закерберг метаверсийг бүтээхийн тулд Европ тивд 10 мянган хүнийг ажлын байраар хангаж 10 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC


URL: