“Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ

tulsh1“Тавантолгой түлш” компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан 14 хоногийн дотор “Тавантолгой түлш” ХК-ийн таван жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулан холбогдох яам, байгууллагуудад танилцуулах үүргийг Засгийн газраас өгчээ.


URL: