Д.Ганбат: Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нарыг АН-ын бүлгийн хуралд оролцуулахгүй

f1d085c59de5fb8e98271eb8af34b9f95b44b904УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Надад АН-аас албан бичиг ирлээ. Энэ бичигт АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дахь заалтаар заасан намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож, дахин алдаа гаргахгүй байхыг сануулсан. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг ажиллагаа явуулсан тул дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хассан байна. Түүнчлэн УИХ-ын тухай хуульд заасны дагуу бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд орон гэж заасан байдаг. Иймд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд АН-ын бүлгийн хуралдаан болон шийдвэр гаргах хуралд оролцохгүй.

Би АН-ын бүлгийн даргын хувьд, энэ намаас сонгогдсон гишүүний хувьд би хууль, намын дүрмээ баримталж ажиллана. Тиймээс үүнээс цааш бие даан сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн АН-ын бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна. Мөн Ц.Туваан гишүүн АН-ын гишүүн биш болсон учраас адилхан бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллаагаанд оролцохгүй” гэлээ.


URL: