Сэлэнгэ аймагт: Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож яваад осол гаргажээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим “Мазда” маркийн автомашиныг 14 настай “Б” нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна. Уг тээврийн хэрэгсэлд 15 настай “О”, 14 настай “Т”, 13 настай “Б” нар зорчиж явсан бөгөөд тус автомашиныг жолоодож явсан 14 настай “Б” гэмтжээ.
Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослын улмаас амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлийн талаар анхааруулж байна. Тэр дундаа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.
URL: