Хоёр дахь удаагийн “Nations League”-т Франц түрүүллээ
UEFA-гаас хоёр дахь жилдээ зохиосон “Nations League” тэмцээний финалын тоглолтууд өчигдөр боллоо.
Европын хөл бөмбөгийн холбоонд бүртгэлтэй 55 улс дөрвөн лигийн 14 хэсэгт хуваагдан тоглодог тэмцээний хоёр дахь удаагийн аваргаар Францын шигшээ баг тодорлоо. Анхны Nations League-д Португал түрүүлж байв.
Тэд финалд Испанийн шигшээ багийг 2-1 харьцаагаар хожсон бөгөөд Килиан Мбаппе, Карим Бэнзема нар Францаас, Микел Ояарзабал Испаниас гоолыг оруулсан.
Харин хүрэл медалийг Италийн шигшээ баг Бельгийг мөн 2-1 харьцаагаар хожин хүртлээ.
Nations League тэмцээн нь FIFA-гаас зохион байгуулдаг нөхөрсөг тоглолтуудын тоог багасгаж Европын аварга болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгодгоороо онцлог юм.
Финал: Испани 1-2 Франц (Микел Ояарзабал 64 дэх минут, Карим Бэнзема 66 дахь минут, Килиан Мбаппе 80 дахь минут)
Гуравдугаар байр: Итали 2-1 Бельги (Никола Барелла 46 дахь минут, Доменико Берарди 65 дахь минут, Чарлес Де Кетелаер 86 дахь минут)
URL: