М.Батбилэг: Одгэрэл эгчтэй холбоход, xүүгийнхээ өмнө эмзэглэдэг

inbound4226067607165152947-800x445-1-800x400Телевизээр олон гарлаа гээд сайн сэтгүүлч болсон гэсэн үг биш. Цаашид илүү мэргэжлийн сэтгүүлч болохоор зорин ажиллаж байгаа тухайгаа болон гэргийтэйгээ илүү олон сайхан дурсамж бүтээхийг хүсдэг байсан талаараа Монгол коммент нэвтрүүлгийн сэтгүүлч М.Батбилэг манай энэ удаагийн Гашуун яриа нэвтрүүлэгт оролцож ярилаа.

Та ажлын гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ?

Оюутан байхаасаа анх ажлын гараагаа эхэлсэн телевиз ТВ8 гэсэн телевиз байсан. Тэнд эхлээд би Цоохор мэдээ гэж хийдэг байсан. Тэгэхэд өөрөө эфирт гардаггүй, текст бичээд уншчихдаг. ТВ9 телевиз рүү орж ирэхдээ өөрөө түүнийгээ “Но-той, ноц-той” болгож өөрчлөөд бас өөрөө бичээд уншчихдаг. Сүүлд нь Монгол коммент гээд нэвтрүүлэг хийсэн.

Нэвтрүүлгүүдээ хийгээд явж байх үед ямар нэгэн сүрдүүлэг, дарамтанд орж байв уу?

Надаар авилгачин, болох, болохгүй, хууль бус үйлдлээ дэлгүүлж байгаа ч гэсэн энэ бас хүн шүү гэсэн мэдрэмж бас баймаар юм билээ. Тэр мэдрэмжийг алдаад явах үед араас бүх хэлбэрийн дарамт байдаг. Хуулийн, хувь хүний дарамт байдаг. Янз бүрийн бүр рекитийн дарамт олон удаа болж байсан. Хамраа хугалуулчихсан. Хугархай хамартай сар орчим ажиллаж байсан. Хөдөө мод руу аваачиж дарамталдаг. Хутгаар бие дээр зурж, зүсэх, ажлаа тараад гараад ирэхээр нүүрэн дундуур турбогоор цохиод унагаачихдаг. Тухайн үед ямар ч байсан юм. Сэтгүүлч нь ч хөгийн байж, нийгмийн сэтгэл зүй ч хэврэгхэн тогтож амжаагүй байсан байна. Одоо тэр үеийн Билгээг харахаар шалчгар, гоншгонуур шүүхээс дуудангуут очоод нөгөө хэвлэлийн эрх чөлөө хаана байна гээд л өөрийнхөө хийсэн үйлдэлд дүгнэлт хийх чадваргүй явж байсан. Маш олон хүмүүсээс эргэж уучлалт гуйсан. Заримдаа залруулгыг нэвтрүүлсэн хугацаандаа хийсэн. Зарим хүмүүсийг надаас уучлалт гуйчих болов уу ч гэж хүлээлттэй олон жил өнгөрсөн.

Шууд нэвтрүүлэг хөтлөнө гэдэг амаргүй. Таны хувьд багагүй хугацаанд Монгол коммент-ийг хөтөлж байна. Энэ хугацаанд олон л зүйл болдог байх даа?

Монгол коммент нэвтрүүлэг 2011 оны 11 сарын 11-нд эхэлж байсан. 10 дахь жил 3000 дахь дугаар гарах гэж байна. Сонин шүү хүлээж аваасай гэсэн юм нь муу энийг л бага үзсэн байгаасаа гэсэн юм нь маш их үзээд л түгээчихдэг. Би шууд эфир дээр хоол ярьж байсан. Нэвтрүүлэгт орохоос өмнө ажлынхан гарлаа хоол захих хүн байна уу гээд ажиллаж байсан хүмүүсээс захиалга аваад гарч байсан.

Би хоол захья гэж бодож байсан. Энэ хоёр дүү шууд эфирт орохоос өмнө амжиж ирэхгүй дээ гээд бодоод тэгээд захиагүй. Тэгснээ улс төр ярьж байгаад л асуухад нь гурван мантуун бууз нэг нийслэл салат гээд орон даяар хэлчихсэн. Юу болж байна гээд л хэлэх үггүй шоконд орж байгаа юм чинь. Нүүр, чихний үзүүр хүртэл улайдаг юм билээ.

Сүүлийн үед таны талаар сошиалд олон янзын мэдээлэл гарах болсон байна. Та хэрхэн хүлээж авч байна вэ?

Би иймэрхүү юманд ач холбогдол өгөөд ярих дугүй. Монгол коммент-ийн Билгээ тэрбумтан болж хиймэл давхраа хийлгэчхэж гээд л тэр нь түгээд хуудаснуудын хандалт татах гэсэн арга хэрэгсэл болох юм. Хиймэл давхраа хийлгээгүй юмаа. Ойртоод харах юм бол энд хийсэн миний мэс засал бол хөмсөгний дундуур байгаа. Би хараа тэглэх хагалгаанд орох гээд нүдний хараа муудаад нүдний харах талбай гуравны нэг чинь зовхиндоо дарагдчихсан байна. Чи эхлээд хараа тэглүүлэхээсээ өмнө зовхиныхоо махыг ав гэж хэлээд эмчийн заалтаар хагалгаанд орсон.

Харагдах байдалдаа их аз жаргалтай биш ч гэсэн хагалгаанд орох хэмжээний гутардаггүй. Тэрбумтан болжээ л гэнэ. Би тэрбумтан болох эс болох чинь миний л асуудал. Хэрвээ би хулгай хийгээд, хахууль аваад тэрбумтан болж байгаа бол үүнийг цагдаа, шүүхээс тогтооно шүү дээ.

Хүний талаар аманд орсны зоргоороо ярьдаг нийгмийг бүрхэж буй хар масс байнаТа энэ асуудалд ямар байна суурьтай байдаг вэ?

Танигдаж байгаа юм байна гэж бодохгүйгээр зүгээр л хувь Билгээ хүсэл зорилгоор олж авсан эзэмшсэн мэргэжлээ дурлаж хийж байгаа гээд л бодчихсон л яваад байсан. Тэгсэн миний хувийн амьдралын талаар янз бүрийн бичиж байсан. Мэргэжлийн сэтгүүл зүйд нэг баримталдаг зарчим байдаг. Хүний хувь амьдралын юу ч хийдэг ямар ч асуудалтай хэн ч байж болно. Тэр бол ар гэрт нь 10 нас хүрээгүй хүүхдэд нь хамаагүй юм. “Карентин 14” шоу яваад л Топ модель Э.Одгэрэл эгч бид хоёрыг нэг дугаарын үзэгдэл болгоод хурим хийлгээд өндөрлөж байна л даа. Түүний дараа өнөөдрийг хүртэл нөгөө л нэг холбодог байдал одоо болтол явна. Бараг уулзаж, учирч байгаа юу гээд асууна. Би хоёр зүйл дээр маш их эмзэглэсэн. Нэгдүгээрт алдаатай, оноотой ч гэсэн миний амьдрал. Хүний амьдрал, би хүүгийн аав, ээжийн хүү. Иймэрхүү юманд 10 нас хүрчихсэн хүүхэд мэдээллийг шүүж цензуртэй хүлээж авах мэдрэмжгүй шүү дээ. Тийм юманд хүүгийнхээ өмнө жоохон эмзэглэл байдаг.

Хоёрдугаарт нь би хамтарч хөтөлсөн Э.Одгэрэл эгчийг бодохоор маш их тийм төвөгтэй нөхцөл байдал үүсгэж байгаа юм шиг санагддаг. Би бол тоохгүй ээ. Шоу нэвтрүүлэг дууссан. Түүнээс хойш санамсаргүй байдлаар ч таарсангүй.

Та эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?

Манай эхнэр надтай танилцахдаа 19 настай охин байсан. Би дөнгөж дээд сургууль төгсөөд ажлын захад хүрч байлаа. 2007 онд бид хоёр танилцсан Хорооллын зах хаачхаад хэдэн найзуудтайгаа бильяард тоглох гэж яваад тэнд анх бильяардны газар ажил хийж байсан оюутан охинтой танилцаж байв. Тайландад байхаас эхлээд л хэлж байсан. Бид хоёр Тайландад хоёр удаа хагалгаанд орсон. Тайландад хагалгаанд ороход ер нь хүнд юм байна, хэцүү болж байна шүү гэдэг юм хэлж байсан. Бүр хоног заагаад хэлж байсан л даа. Болгоно л гэдэг ганц бодол байсан болохоос биш болохоо байчихвал яаанаа гэдэг мэдрэмж ерөөсөө бүр тэр хүнийг эцсийн амьсгаа хураатал надаас яваагүй. Үүн дээр алдчихвий гэдэг сэтгэл зүйн мэдрэмжтэй орж ирсэн бол авах цохилт ч гэсэн арай жоохон хөнгөн байх байсан болов уу гээд боддог л юм. Сайхан аялах л байсан. Манай хүн их олон газар үзмээр байна гэж ярьдаг байсан. Явчих л байсан юм. Хүн чинь дурсамжиндаа амьдардаг.

Тэгэхэд эвлэрсэн бол гоё дурсамж бүтээх байсан байх гэж боддог. Одоо элэг бүтэн гэр бүл өвчин зовлонгүй байж амьдралын жижиг асуудлаас болж унаж байхыг харахаар эмзэг тусдаг. Босгочихсон амьдралаа нураах хүртэл шалтгаан, мэдэхгүй юм даа. Миний хувьд үхлийн өмнө очсон ч гэр бүл гэдэг зүйл тийм амархан бутархааргүй л юм билээ.

Та дахин гэр бүл зохиох бодолтой байгаа юу? Ганц бие аавын бэлгийн амьдрал ямар байдаг вэ гэж хүмүүс асууж байсан тохиолдол бий юу?

Хүмүүс асуудаг одоо эхнэр ав хань ижилтэй бол нас чинь залуу байна гээд л би түрүүн хэллээ шүү дээ ханьтайгаа 10 жил ч хүрээгүй амьдарсан. Гэхдээ би 100 жилийн жаргал авчихсан. Хоёрдугаарт ерөөсөө амьдрал зохиож үзээгүй гоонь эр яваад байгаа юм биш. Амьдрал урт, богино гэж хэмжигдэхээс илүү агуулга нь өөрөө том жижиг байсан тухай ярих ёстой юм билээ. Тэгэхээр амьдрал ахуй ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөсөн юм байхгүй. Амьдралд дахиад юу тохиолдохыг мэдэхгүй. Энэ чинь тооцоолоод зориод болгодог зүйл биш байх аа. Юу юугүй хөгшрөөд үхчхээгүй байна, ид үеийн залуу. Бэлгийн амьдралын асуудал надад тийм асуудал болж зовоогоод гарч гүймээр тийм мэдрэмжид ерөөсөө автаж үзээгүй. Миний хэлээд байгаа зүйл чинь хүн төсөөлөлдөө маш урт удаан, аз жаргалтайгаар амьдарч болдог юм шүү дээ.

Та хэр сайн аав бэ? Хүүгээсээ сонсож байсан хамгийн гоё үг юу вэ?

Аав болсон өдөр маш тод өдөр. Аав болсон бүхий л цаг хугацаа аз жаргалтай. Хүүтэйгээ хангалттай их цагийг өнгөрөөдөг. Ер нь ажлын бусад бүх цаг бол хүүтэй хамт өнгөрдөг. Яг хажуудаа өөрийгөө бүтээчихсэн. Дахиад билгээ шинээр эхэлж байгаа юм шиг санагдахаар тэр их гоё мэдрэмж. Хүүтэйгээ байх хором мөч бүр аз жаргалтай. Манай хүүхэд их хэрсүү. 10 настай гэхээр заримдаа гайхмаар үйлдлүүд гардаг. Ээжийнх нь санамсаргүй гаргадаг үйлдлүүд маш их гарч ирдэг. Ээжийнх гаргадаг байсан сонин, сонин хөдөлгөөн үйлдэл, үг хэллэгүүд зааж өгөөгүй, өөрөө бараг мэдэх ч үгүй байж хийгээд байдаг.

Ерөнхийдөө дотор оршихуйд нь ээж нь байгаа юм байна. Гаднах төрх байдал нь бол аавтайгаа адилхан. Манай гэрт нэвтрүүлгийн баг оччихсон байсан. Тэгсэн хүү маань Манай аав нийгмийнхээ төлөө л явж байгаа шүү гэж миний өөрөө хэлчихмээр байсан үгийг заагаад өгчихсөн юм шиг өмнөөс төлөөлөөд хэлж байсан. Миний хүү ийм мэдрэмжтэй байдаг юм байна. Олон хүнд ойлгогдох гээд би яах юм бэ? Ядаж аавынхаа хийж байгаа ажлыг миний хүү ингэж ойлгож харж байгаа бол гээд л гоё сэтгэл дүүрчихнэ.

Монгол коммент нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хөтлөх үү? Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?

10 жилийн турш телевизийн шууд нэвтрүүлгийг үзэгчээ алдахгүй хөтлөнө гэдэг амаргүй зүйл. 40 хүрээд Монгол комментод нэгдэцгээе гээд сууснаас дараагийн шинэ залуу үедээ зааж, зөвлөсөн нь зүгээр байх. Зурагтаар олон гарсан нь хамгийн мундаг сэтгүүлч гэж ойлгодог бодлоосоо болих хэрэгтэй. Зурагтаар гарч олонд танигдаагүй ч маш олон мундаг сэтгүүлчид гурван сая хүний өмнө биш хэвлэл мэдээллийн салбартаа чимээгүй хөдөлмөрлөөд явж байдаг. Яг үнэндээ өнөөдрийн Билгээ бол сэтгүүлч болж амжаагүй байгаа. Хөтлөгч, сэтгүүлч хоёрын ялгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мэдлэг, ур чадварын ялгаа гардаг. Одоо үед сэтгүүлчийг биш хөтлөгчийг дээр тавиад байдаг.

Гэтэл цаана нь тэр бүтээл, мэдээ мэдээлэл, сурвалжилгыг бэлтгэж байгаа сэтгүүлчийн хөдөлмөр чухал шүү дээ. Цаашдаа жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчийн бүтээл хийж үзэх юмсан гэж боддог. Ер нь хийж үзэж байгаа. Сэтгүүлч хүн нийгмийнхээ ард нь хэзээ ч алхаж болохгүй. Одоо урд нь яваа биш юмаа гэхэд дунд нь явж байна. Тэгэхээр сэтгүүлч хүн бол нийгмийн сэтгэл зүйд туг барих ёстой хүн. Тэр туг руу л явах гэж оролдож байна.

ЭХ СУРВАЛЖ: URUG.MN


URL: