Энэ бол зөвхөн ТРИЛЛЕР нь

163218720575242347455_529597681676748_412836090366029596_nШатахуун түгээх газруудад дараалал үүсч, авто зам руугаа хальсан дүр зураг өчигдрөөс эхлээд гарч, өнөө өглөө ч үргэлжилсээр байна. Шалтгаан нь ШАТАХУУНЫ ҮНЭ нэмэгдэх нь гэсэн болгоомжлол. Хэн ч байлаа үнэ нь нэмэгдэхээс өмнө  ядаж л банкаа дүүргээд авахыг хичээх нь мэдээж. Тиймээс дараал үүсгэж буй жолооч нарыг буруутгах аргагүй.

Яг энэ дүр зураг хэд хоног үргэлжилсний дараа ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДДЭГ  нь бараг л ЖАМ болсон.

Товчхондоо бол  шатахууны квот тогтоогоод ч  тусыг эс олсон буюу энэ бол зөвхөн кино эхлэхийн өмнөх ТРИЛЛЕР нь гэсэн үг. Ингэж хомстлыг  хүчээр мэдрүүлж байгаад ҮНИЙГ нь НЭМНЭДЭГ нь гэм биш зан.

Тэгээд үнийн өсөлтөө “Шатахуун борлуулдаг ААН-үүд импортын үнэ өссөн” гэж ирээд л тайлбарлана.  Хамгийн хачирхалтай нь дэлхийн зах зэл дээр шатахууны үнэ буурахад МОНГОЛД дагаад буурна гэж үгүй.

Гурав хоногийн өмнөөс шатахуун түгээх газруудад АИ-95 бензин хомстсон тул 100 төгрөгөөр нэмэгдсэн. Шатахуун түгээх хэд хэдэн газруудаар очиж бодит байдлыг сурвалжлахад “Петровис”, “Магнай трейд”-д 2650, “Шунхлай”, “Сод Монгол”-д 2550 төгрөгөөр борлуулж байв. Яагаад 100 төгрөгөөр нэмснийг түгээгч нараас тодруулахад “Хомстолтой байна. Бид боломжоороо л жолооч нарт хуваарилж байгаа.  Хотын зах орчмоор бараг л  байхгүй” гэж байв.

Харин жолооч нар  “Нэг машинд 30 мянган төгрөгөөс илүү өгөхгүй байна. Үнэ нь нэмэгдсэн байна.” гэж бухимдаж байсан.

Тэгвэл өчигдөр өглөөнөөс шатахуун түгээх газруудад АИ-92 тасарсан байсан бөгөөд “Магнай Трейд’, “Шунхлай”, “Тэс петролиум”, “М-ойл”, “Сод Монгол” зэрэг томоохон шатахуун түгээх газрууд  нөөцгүй болсон гэж байв. Гэхдээ  “Магнай трейд”-ын хувьд Эрдэнэ толгой болон Циркийн урд талд байдаг хоёр салбарт АИ-92 шатахуун борлуулж,  “30 мянга” гэсэн квотоо тогтоосон байсан бол өнөө өглөө АИ-92 АЛГА болж.

Гэтэл АМГ-аас “Шатахууны үнээ аж ахуйн нэгжүүд нэмэх үндэслэлгүй, хангалттай нөөцтэй. АИ-92 шатахуун 21 хоногийн нөөцтэй. Тиймээс үнэ өсөхгүй гэх тайлбараа давтсаар байгаа. Товчхондоо бол эдний тайлбар автомат хариулагч шиг хэдийд ч асуусан “Хомстол үүсээгүй. 21-28 хоногийн нөөцтэй байгаа” гэх хариулт өгсөөр байгаа.

Харин ШӨХТГ-аас  энэ талаар тодруулахад “Шатахууны үнэ өссөн асуудлаар бид шалгалт явуулсан. Хомстол үүссэн нь үнэн юм билээ. Жолооч нарт 30 мянган төгрөгийн квот тогтоосон тул  банкаа дүүргэж чадахгүй байгаа учраас хамгийн багадаа гурван газраас очиж шатахуун худалдан авч байна. Энэ нь нэг талаараа  хомстол үүсэхэд нөлөөлж байна. АМГ-т албан бичиг явуулсан. Албан бичгийн хариу ирээгүй байна.” гэсэн тайлбар өгсөн.

https://erennews.mn/article/49607


URL: