Булган, Төв аймагт нэг өдөрт илэрсэн халдварын тоо хамгийн өндөр байна
Сүүлийн 24 цагт халдварын 2737 /Улаанбаатарт 1645, орон нутагт 1092/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны арван иргэн нас баржээ.
Орон нутагт нэг хоногт илэрсэн халдварын тохиолдлуудыг хамгийн өндрөөр нь авч үзвэл:
- Булган аймагт 188 /нийт 4533/
- Төв аймагт 176 /нийт 6291/
- Дундговь аймагт 97 /нийт 3005/ байна.
Сүүлийн өдрүүдэд халдвар бүртгэгдээгүй байсан Баян-өлгий аймагт 11, Увс аймагт 3 хүн халдвар авсан нь батлагджээ.
Өчигдөр Дорнод аймагт халдварын 395 шинэ тохиолдол илэрсэн бол өнөөдөр 14 бүртгэгджээ.
URL: