Афганистанд 40 гаруй хүүхэд осгожээ

Хэт хүйтрэлт Европ тивийг дамнан Ойрхи Дорнодыг чиглэж эхлэв. “Ассошейтэд Пресс” агентлаг Афганистанд 40 гаруй хүүхэд тэсгэм хүйтэнд осгож нас барсан талаар мэдээлжээ.

Энэ онд бөмбөрцгийн уур амьсгал экваторын бүс нутгаас дээш 200 гаруй өргөрөгт агаарын даралт огцом унаснаар төдийлөн өвлийн улирлыг “мэддэггүй” Европ, Дундад Азийн улс орнуудад хүндээр тусч байна.

Афганистаны нийслэл Кабулд орон гэргүй өнчин хүүхдүүд олноор хэсч амьдардаг. Тэдний дийлэнхийн эцэг эх дайны хөлд үрэгджээ. Тиймдээ ч очих газаргүй хүүхдүүд шөнө дунд -15 цельсийн хүйтнийг нимгэн хувцастай дааж чадалгүй осгох болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих