Угаартаж амиа алдсан хосуудын эхнэр нь жирэмсэн байжээ

Хүйтний улирал эхэлсэн энэ үед айл өрхүүд зуух яндангаа галлаж, улмаар угаарын хийнд хордох явдал гарч эхэллээ. Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд угаарын хийтэй холбоотой 44 дуудлага иржээ. Харамсалтай нь дөрвөн иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэдийн дунд 20 гаруй насны хосууд байсан бөгөөд эхнэр нь жирэмсэн байжээ. Угаартсан иргэдийн хувьд галаа түлж дуусаад яндангаа авч өрхөө бүтээсэн байжээ.

Ийнхүү хүйтний улирал эхлэхээр иргэд угаартаж амиа алдах харамсалтай тохиолдол их гардаг тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, хэрвээ нүүрсээр гал түлсэн бол яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж анхааруулсаар байна.

 

 


URL: