Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл

163003947961286db7b5341Цар тахлын амаргүй цаг үед хувийн хэвшилүүд хаалгаа барьж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Үнэн хэрэгтэй энэ хэмнэлтийн горим төрийн жирийн алба хаагч хийгээд, энгийн иргэдэд л үйлчилж байна. Харин эрх мэдэлтнүүдийн тасаг хэрэглээ хэрээс хэтэрч,  хэмнэх нь бүү хэл төсвийн мөнгөөр “туйлж” байна гэхэд хилсдэхгүй. Бичиг цааснаасаа салж, цахим үйлчилгээнд  бүрэн шилжээгүй хэрнээ “Бичгийн цаас авах мөнгөө хэмнэ, аль болох бага зардал гарга” гээд Ерөнхий сайд аль дээрээс үүрэг өгчихсөн. Ингээд сайд, дарга нар ковидын үеэр өөрсддөө тааруулан хууль баталж, захирамж, тушаал доод шатандаа хэрэгжиж дээд шатанд хэрэгждэггүй нь олон жишээгээр нотлогддог.

Энэ удаад Барилга хот байгуулалтын яамны эрх бүхий албан тушаалтнуудын тансаглалыг баримттайгаар хүргэж байна.

Тодруулбал, тус яамныхан бүтээн байгуулалтын ажил хийхээсээ урьдаж, төслийн хөрөнгөөр хоёр ч удаа үнэтэй машин худалдан авчээ. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм.

No description available.

Тэгвэл дээрх төслийн ажил нь эхлээгүй 2 жил өнгөрч байхад төслийн хүрээнд нэрийдлээр Барилга хот байгуулалтын яамнаас 2 жил дараалан тендер зарлаж, том оврын хоёр жип машин худалдан авсан нь баримтаар нотлогдож байна. Эхний тендерийг 2019 онд “Ногоон нуур 1008” айлын орон сууц төсөл 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө гэх тендерт НН1008АОСТ/201906003 код бүхий 180 сая төгрөгийн авто машин худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгаа юм.  https://www.tender.gov.mn/mn/plan/index?year=2019&selGovernorId=122&selClientId=1561080425283&tenderNumber=201906003&tenderTypeId=1&get=1

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сонгон шалгаруулах тендерийг ямар ч өрсөлдөөнгүй буюу нэг компанид давуу байдал бий болгож зарласан гэх. Ингээд “Албан хэрэгцээнд” гэх нэрээр тендер зарлуулж, төслийн хөрөнгөөс 180 сая төгрөгөөр “Ланд крузер-200” маркийн машин худалдан авчээ. Үүнийг нь тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд асан УИХ-н гишүүг Х.Баделхан албан хэрэгцээндээ унаж байгаад дараагийн сайдад нь буюу Барилга хот байгуулалтын дэд сайдаас  дэвшсэн Б.Мөнхбаатарт хүлээлгэн өгсөн байгаа юм.

Гэвч үүнээс жилийн дараа буюу 2020 оны арван нэгдүгээр сард мөн л “Ногоон нуур 1008” айлын орон сууц төсөл дээр дахин албан хэрэгцээний машин худалдан авах тендер дахин зарлаж, 177 сая төгрөгөөр дахин шинэ машин худалдан авчээ. Тодруулбал, “Моннисмоторс” ХХК-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Портал-200” маркийн цоо шинэ автомашин худалдан авсан нь Төрийн  худалдан авах ажиллагааны цахим системд тэмдэглэгдсэн байна. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1604993984002?fbclid=IwAR2mIMJYd3VqKfVToUWT0GIi9YKaRkdgKE6Rlf6CWKdemURlZAiJPOL2n-I

Угтаа бол Барилга хот байгуулалтын яам, сайд Б.Мөнхбаатар бүтээн байгуулалтын төслийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж, албан хэрэгцээнд гэх нэрийн дор үнэтэй машины цуглуулга бий болгохоор шийдсэн бололтой. Уг нь бол машин худалдан авхаасаа өмнө газар чөлөөлөлтийн хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа 2-3 айлын газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд багагүй хувь нэмэр оруулах боломжтой байж гэж хардаж байна.

Гэтэл гурван Засгийн газар дамжиж 2 ч удаа нээлт хийсэн өнөөх Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороололын барилга баригдах нь битгий хэл хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар.

Үргэлжлэл бий…

эх сурвалж:dugnet.mn


URL:

Tags: