Н.Түвшинбаяр, Э.Энхбатын нарын зодоон болсон өрөөний зургийг олон нийтэд цацжээ
Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн хэрэг олон нийтийг цочирдуулж байсан. Одоогоор Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд, БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Тэгвэл нэгэн иргэн твиттер хуудаснаа зодоон болсон гэх ХУД-ийн нэгдүгээр хороо, “Зүчи” зочид буудлын хажууд байрлах оффисийн барилгын eсөн давхарт Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффисын зургийг дэлгэжээ.
URL: