Алга болсон хоёр хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d_20200610123228(5)

Хан-Уул дүүрэгт алга болсон хоёр хүүхдийг өчигдөр эсэн мэнд олж ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2″ хорооллын өмнөх тоглоомын талбайд тоглож байсан таван настай хүү алга боллоо гэсэн дуудлагыг 19: 34 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгахад Б нь 1,039 дүгээр байрны дөрөвдүгээр орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээж Ц.Б-т хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Хангарьд сити 2″ хотхоны…тоотоос долоон настай охин тоглохоор гараад сураггүй байна гэсэн дуудлагыг 18:38 цагт очиж шалгахад Б нь тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээж А-д хүлээлгэн өгчээ.


URL: