Д.Нямхүү: Шүүх намайг гэм буруугүй гэдэг шийдвэр гаргалаа

257404-21062020-1592709221-1771073356-Д.НямхүүХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэж тэрбээр шүүхэд хандсан. Тэгвэл өнөөдөр /2021.08.12/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 11-15 цаг хүртэл хуралдаж, Д.Нямхүүг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэдэг шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад “Нөгөө талаас давж заалдахгүй бол би ажилдаа ороход бэлэн байна. Шүүх намайг гэм буруугүй гэдэг шийдвэрийг гаргалаа” гэв.


URL: