С.Эрдэнэ: Миний бие УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн” гэж жиргэжээ.
Сануулахад УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-нд болно.
Энэ удаагийн нөхөн сонгуульд дараах есөн нам, нэг эвслийн төлөөлөл оролцохоор Үндэсний аудитын газарт
- Монгол Ардын нам
- Үнэн ба Зөв нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Дэлхийн монголчууд нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Зөв хүн электорат эвсэл
- Ардчилсан нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Ард Түмний олонхийн засаглал нам
- Иргэний зориг ногоон нам тус тус мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.
URL: