Коронавирусын 1,231 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 161,575 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд 1,230 нь дотоодын халдвар бол нэг тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
496 нь нийслэл хотод,
734 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 2,157 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 802 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,798 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
URL: