Дэлгэр мөрөнд сэлж байсан иргэн живжээ

Дэлгэр мөрөнд сэлж байсан иргэн живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг “Дэлгэр” мөрөнд сэлж байсан иргэн живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын албанд энэ сарын 23-ны  өдрийн 17:29 цагт дуудлага ирсний дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Алба хаагчид болон ар гэрийн хүмүүс “Урандөш” багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


URL: