Баянгол дүүргийн 5-6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны халуун усыг хязгаарлана

Баянгол дүүргийн 5-6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны халуун усыг хязгаарлана

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил энэ сарын 14-нд эхэлнэ. Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэнэ. Гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд энэ сарын 14-нд буюу маргааш ажлаа эхлүүлэх тул Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм.

Эрчим хүчний яамны захилгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөнө.
Энэ ажлыг халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 8А магистралийг анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авсан байна.
Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдын уялдаа холбоог хангаж, ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил энэ сарын 01-нээс эхэлжээ. Трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлээд байна.
Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ажиллаж байна.


URL: