Наадмаар ес хоног амарна

1f7d7e707f3c4699f14c78eef7442501eb9a4b4cЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ны өдөр рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр наадмын өдрүүдэд нийтдээ ес хоног бүх нийтээрээ амрах юм байна. Энэ үеэр олон нийтийг хотод бус цэвэрт агаарт зуслан дээрээ байхыг Засгийн газраас уриалж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтралыг бууруулах, иргэд гэр бүлээрээ хотоос гарч амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.


URL: