С.Энхболд: Наадамд оролцох уран бүтээлчид, бөхчүүд, сур харваачдаас тогтмол шинжилгээ авч байгаа тул эрсдэл бага
Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ жил Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна. Наадмыг зохион байгуулагчид болон оролцож байгаа уран бүтээлчид, бөхчүүд, сур харваачдаас бүгдээс нь коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, тогтмол шинжилгээ авч байгаа тул эрсдэл бага гэж үзэж байна” гэв.
URL: