Ц.Нямдорж: Л.Оюун-Эрдэнэ жижүүрээс намын дарга болтлоо дэвшиж байна

Ц.Нямдорж: Л.Оюун-Эрдэнэ жижүүрээс намын дарга болтлоо дэвшиж байна

МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 08.00 цагт цахимаар эхэлсэн бөгөөд уг хурлаар намын даргад Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “ Намын дүрмээрээ Ерөнхий сайд намын даргаар ажиллана гэсэн заалттай юм. Өчигдөр Удирдах зөвлөл хуралдсан. Л.Оюун-Эрдэнийг 100 хувь дэмжсэн. Манай намд болоод байгаа шилжилтийн проессууд их эвтэйхэн явагдаж байгаа. Л.Оюун-Эрдэнэ 80-аад оны төлөөлөл. Аливаа нам шинэ үедээ халаагаа өгч явах ёстой. Өмнөх дарга нараас өөр зураг харагдаад байгаа. Зоримог байж магадгүй. Мэдээж залуучууд салхи ихтэй байдаг. Салхи их гарахаар аюул болдог учир сайн талыг нь дэмжинэ. Жирийн ажилчин буюу жижүүрээс намын дарга хүртэл болж байгаа хүн. Ийм шинэ төлөөлөл гарч ирж байгаа” гэсэн юм.


URL: