Их Британи Монголыг “ХАР ЖАГСААЛТ”-д орууллаа

gettyimages_1230632472_2_650x410_1_650x410Сүүлийн гурав хоног халдварын тоо эрс нэмэгдсэн Их Британийн Засгийн газраас халдварын эрсдэлтэй орны жагсаалтдаа долоон орныг нэмж орууллаа.

Эдгээр орноос ирсэн жуулчин зочид буудалд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдаж, коронавирусний шинжилгээг хоёр удаа өгөх шаардлагатай.

Энэхүү хар жагсаалтад шинээр Тунис, Гаити, Доминикан, Эритрей, Кувейт, Монгол, Уганда улс оржээ.

Шинэ дүрэм зургаадугаар сарын 30-наас үйлчилж эхэлнэ.


URL: