Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын хэрэг нээлээ

162261554060b725f497fddШүүхийн ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж, өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой шүүүгч нарын асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг хуралдаанаас С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын зургаан шүүгчид сахилгын хэрэг нээхээр болжээ.

Эдгээр шүүгч нар өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй хэмээн ДМНН, ННБЗХ-ноос нэхэмжлэл гаргасан ба  Шүүхийн ёс зүйн хороо ийм шийдвэрт хүрчээ.

Мөн Б.Баасанцогт өмгөөлөгчийн нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон билээ.

http://www.toim.mn/article/249a11eg


URL: