Гадаадын иргэдэд цахимаар виз олгоно
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуульд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахимаар виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг үйлчилгээнд нэвтрүүллээ.
Тиймээс гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид ЭНЭХҮҮ сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авч болох юм.
URL: