Нэр дэвшигч Д.Энхбатыг НИЙГЭМ БИШ Ц.ЭЛБЭГДОРЖ захиалсан уу!

190658944_1469179316752607_705873092691888058_nЗургаа дахь төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн – Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.

Харин нэр дэвшигч Д.Энхбатын ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байгаа гэх хардлага, таамаг олон нийтийн сүлжээгээр нийтлэгдэх болсон. Тэгвэл эл мэдээлэл үнэн байх магадлалтай нэгэн баримтыг цахим сүлжээнд түгээжээ.

Учир нь, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн – Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр тухайн үед Ерөнхийлөгчийн Мэдлэг, мэдээлэл хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, Ц.Элбэгдоржид “шадарлаж явсан” баримт ил болоод байна.

Эндээс харахад нэр дэвшигч Д.Энхбат нийгмийн захиалга бус Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар “Зөв хүн – Электорат” эвслээс төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөж байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч шинэ Үндсэн хуулиар өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхдийн нэр дэвших эрхийг нь хязгаарласан. Түүнчлэн Ц.Элбэгдоржийг хоёр ч үндэслэлээр АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Өөрөөр хэлбэл, бараг л улс төрөөс зодог тайлсан гэж хэлж болох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөшигний ард улс төр хийж, утсан хүүхэлдэйнүүдээ төрд илгээж сууж ч мэднэ. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч ард нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байж санхүүжилтийг нь гаргаж байгаа гэж ч явган яриа ч гарах болсон билээ.

https://news.zindaa.mn/3qjc


URL: