Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гурав дахь удаагаа гэрлэлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гурав дахь удаагаа гэрлэлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Симондстойгоо гэрлэжээ. Тэд олны нүднээс далд, Вэстминстерийн сүмд бямба гарагт цомхон хуримын ёслол зохион байгуулжээ.

33 настай, Симондс 2012 онд Борис Жонсонг Лондон хотын захирагчаар дахин сонгогдоход нь сонгуулийн компанит ажилд нь голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улс төрийн кареер нь амжилттай явж буй бүсгүй юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэд сүй тавьж, дөрөвдүгээр сард хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

56 настай, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2018 оны есдүгээр сард хоёр дахь эхнэр, дөрвөн хүүхдийнх нь ээж Марина Вийлэрээс салахаар болсоноо мэдэгдсэн. Тэд 25 жилийн гэрлэлтийн дараа хоёр тийшээ болж байв.

Борис Жонсон анхны эхнэртэйгээ мөн зургаан жил амьдраад салсан билээ.


URL: