Антарктидаас том мөсөн уул тасарчээ

712-162150421460a62853aefb9МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн хамгийн том мөсөн уул саяхан Антарктидаас тасарсныг “Sentinel-1” ажиглалтын хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ.

Европын сансрын агентлагийн цахим хуудсанд мэдээлснээр, мөсөн уулын талбай нь 4320 орчим хавтгай дөрвөлжин км бөгөөд Испанийн Мальорка арлаас арай том аж.
“А-76” гэж нэрлэсэн уг мөсөн уул нь 170 км урт, 25 км өргөн байна. Мөсөн уул Баруун Антарктидын эргээс зайдуу орших Ронне мөсөн голоос тасарч, одоо Уэдделл тэнгист хөвж байгаа юм байна.
Өмнө нь 3880 хавтгай дөрвөлжин км талбайтай мөсөн уул тасарч байжээ. А-32А гэх нэртэй энэ мөсөн уул мөн Уэдделл тэнгист хөвж байгаа гэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL: