Хуульч Д.Буянжаргал: С.Эрдэнэ хүчингүй тамгаар СЕХ-нд хуурамч материал бүрдүүлж өгсөн
АН-ын тамганы асуудлаар нийслэлийн захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн талаар хуульч Д.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Ардчилсан намын тамганы асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн 1, 2-р хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
С.Эрдэнэ нарын ашиглаж байсан тамга хүчингүй байсан гэсэн үг. Энэ нь 2021 хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх буюу тавдугаар сарын 17-ныг хүртэлх тамга дарсан бүх баримт бичиг хүчингүй юм. Өөрөөр хэлбэл СЕХ-нд хуурамч материал хүлээн авсан гэсэн үг.
Нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байсныг хүчингүй болгосон. Учир нь Ц.Туваан даргыг тамга тэмдэг авч зугтаасан нь гэмт хэрэг хэмээн С.Эрдэнэ гомдол гаргасныг Цагдаагийн байгууллага хянаад Тувааныг хуурамч тамга хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээн хэргийг хаасан. Тиймээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлснийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хэвийн явагдана гэсэн үг” гэлээ.
Түүний мэдээллийн дараа Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийж байна.
URL: