29 настай эрэгтэй найман давхараас үсэрч, нас баржээ

downloadЭнэ сарын 16-нд нэгдүгээр хорооллын 33 дугаар байрны наймдугаар давхраас хүн унаж, нас барсан хэрэг гарчээ. Дуудлага мэдээлэл өчигдөр 14.02 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Улмаар дуудлагын дагуу очиход 29 настай эрэгтэй А тус байрны наймдугаар давхар буюу гэрийнхээ цонхоор үсэрч, нас барсан байжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шалгаж байгаа юм байна.


URL: