Н.Түвшинбаяр “ажлаа хэвийн хийж байгаа” гэдэг бичиг Олимпийн хороо руу явуулахыг шаардах болжээ

Н.Түвшинбаяр “ажлаа хэвийн хийж байгаа” гэдэг бичиг Олимпийн хороо руу явуулахыг шаардах болжээ

Н.Түвшинбаяр ажлаа хэвийн хийж байгаа хэмээн Олон Улсын Олимпийн хороонд мэдэгд гэж монголын Олимпийн хорооны гишүүдээ шахах болсон байна. Тэрбээр би энэ хэрэг явдал тун удахгүй нэг тийшээ шийдэгдэнэ. Тиймээс намайг хэрэгт гүтгэгдэн шалгагдаж байгаа ч ажлаа хэвийн явуулж байгаа гэдэг албан бичиг Олон улсын Олимпийн хороо руу явуул гэдэг шахалтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан үзүүлэх болсон учир Монголын олимпийн хороо хоёр хуваагдаад үзэж дарж байгаа гэнэ.
Нэг хэсэг нь Олимпийн хорооны Ерөнхийлөгч атлаа хүчирхийлэл үйлдэж, нөхрийнхөө амь насыг аюултай байдалд оруулсан Н.Түвшинбаярыг уг албан тушаалаас нь буулгаж, ажлыг нь авах нь зөв хэмээн хатуу байр суурьтай байгаа бол нөгөө хэсэг нь Монголын олимпийн нүүр царай болсон мундаг тамирчнаа хамгаалан, Ерөнхийлөгчөөрөө байгаа, ажлаа хэвийн хийж байгаа мэтээр Олон улсын олимпийн үлдэж хороонд албан ёсны мэдэгдэл хүргүүлнэ хэмээн зүтгэлж байгаа гэнэ.
Хамгийн харамсалтай нь Н.Түвшинбаяр өөрийгөө гэмт хэрэгт сэжиглэгдэн шоронд түр саатуулагдсан тухайгаа Олон Улсын Олимпийн хороонд мэдэгдэж болохгүй хэмээн үзэж, “гэмт хэрэгт гүтгэгдэн шалгагдаж байгаа, тун удахгүй асуудал тодорхой болж, хэрэгт холбогдолгүй нь хуулийн байгууллагаар шалгагдан тогтоогдож, эндүүрэл гарсаныг залруулах болно” гэсэн утгатай бичиг явуулчихсан байсан тухай ойрын эх сурвалж ам алдав. Тэр бүү хэл энэхүү бичгээ баталгуулж, Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа тухай албан ёсны нот бичиг Олон Улсын Олимпийн хороо руу явуулах ёстой гэсэн саналаа өмгөөлөгчөөрөө дамжуулан Олимпийн хороонд хүргүүлсэнээр тус хорооны гишүүд хоёр хуваагдахдаа тулсан бололтой.


URL: