Мутацлагдсан Ковид19-ийг баталгаажуулах шинжилгээний хариу ирээгүй байна
Манай улсад мутацлагдсан коронавирусийн төрөл урьдчилсан байдлаар бүртгэгдсэн талаар УОК-оос мэдээлсэн билээ. Тодруулбал, Туркээс ирсэн гурван иргэн болон хүн амын дунд хийсэн судалгаагаар хоёр хүнээс мутацлагдсан коронавирус илэрсэн гэдгийг мэдээлж байв. Улмаар вирусийг мутацлагдсан эсэхийг баталгаажуулахаар гадаад руу шинжилгээний дээж явуулсан юм.
Гэхдээ одоогоор шинжилгээний хариу хараахан ирээгүй байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээний хариу ирсний дараа иргэдэд мэдээлэл өгнө гэв.
URL: