АНУ 2050 он гэхэд хүлэмжийн хаягдлаа бүрэн зогсооно
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалтыг нээхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2050 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлаа бүрэн зогсоох эрмэлзэлтэй байгааг мэдэгдлээ.
Мөн тэрбээр 2030 он гэхэд агаар мандалд хорт хийн хаягдлыг хоёр дахин буулгана гэв. АНУ ганцаараа энэ цаг агаарын асуудлыг шийдэж чадахгүйг тэр онцлоод бусад орнуудад хандан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй оролцохыг уриалав.
“Би мэргэжилтнүүдтэй байнга зөвлөлдөж байна. Илүү цэцэглэсэн, илүү шударга ирээдүйг би харж байна. Шинжлэх ухаанд алдаа байхгүй. Шинжлэх ухаантай маргах зүйл үгүй. Хоосон суухын үнэ байнга өсч байна” хэмээн Байден онцлов. Тэрбээр дэлхийн хувьд цэвэр, шударга, өнөөгийнхөөс илүү цэцэглэсэн эдийн засаг байгуулахыг уриалав.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 22-23-нд АНУ-ын санаачлагаар явагдаж, дэлхийн 40 гаруй орны удирдагчид цахимаар оролцож байна.
URL: