Ойг устгаж буй хүчин зүйлүүд юу вэ?
21-р зуун гарснаас хойш дэлхий жил бүр ой модныхоо 5 сая га газрыг алдсаар байна.
Дэлхийн халуун орны ой модны тэн хагасыг Бразил, Индонезийн ой мод эзэлдэг.
Ой устаж байгаагийн 75% нь хөдөө аж ахуйтай холбоотой.
Үүнээс:
- 40% үхрийн мах боловсруулалт
- 18% далдуу модны тос болон шар буурцгийн боловсруулалт
- 13% цаас, мод бэлтгэл болон
- Үлдсэн хувийг бусад үйлдвэрлэл, мал аж ахуй эзэлдэг байна.
Бэлчээрийн талбайг өргөжүүлж, үхэр үржүүлэх нь халуун орны ой модыг их хэмжээгээр сүйтгэдэг байна.
Шар буурцгийн үйлдвэрлэлийн зөвхөн 6%-ийг хүнсний бүтээгдэхүүн болох дүпү шар буурцгийн сүү зэрэгт хэрэглэдэг.
Үлдсэн хэсгийн малын тэжээл болон био түлшинд хэрэглэдэг байна.
Европ, Америк зэрэг хөгжингүй орнуудад ойн газар тариаланг эрхэлж модоо бэлтгэдэг бол бусад газар ширэнгэн ой, унаган ой модноос шууд мод бэлтгэл явагддаг.
Эдгээр ойг устахад нөлөөлж буй эх үүсвэрүүдэд анхаарал хандуулснаар бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Зарим авч буй арга хэмжээнээс дурдвал:
2006 онд дэлхийн хамгийн том шар буурцаг боловсруулах үйлдвэрлэгч компани Brazil’s Soy Moratorium ойг устгахгүй байх дэлхийн хамгийн анхны гэрээнд гарын үсэг зурсан.
Худалдаачид Бразилын Амазоны ойгүй болсон газар ургасан шар буурцгийг худалдаж авахгүй байхаар тохирсон.
Энэ хэлцэл маш амжилттай болж Амазоны ойн 30%-ийг шар буурцаг бэлтгэхэд ашигладаг байсан бол 2014 онд 1% болтлоо буурсан.
Хэрэв бид бусад салбарууд болох үхрийн мах бэлтгэл, далдуу модны тос, цаас үйлдвэрлэл дээр ижил төстэй арга хэмжээ авч чадвал өнөөдөр ой модыг устгалыг их хэмжээгээр бууруулах боломжтой.
Өмнөх постоор оруулж байсан Cloud Paper хулсаар ариун цэврийн цаас бэлтгэх үйлдвэр модны цаасны оронд хулсны модоор хийсэн цаасыг үйлдвэртээ ашигладаг.
Бас хуучин модоор мебель хийж түүхтэй нь хамт зардаг компанийн талаарх постыг ч санаж байгаа байх.
Үхрийн мах нь ой модыг устгах тэргүүлэх хүчин зүйл бөгөөд дэлхий даяар махны эрэлт ирэх хэдэн арван жилд өссөөр л байх болно.
Технологийн шинэчлэлтийг ашиглан мах орлуулагч болон өндөр чанартай уургийг хийснээр ой модоо устгахгүйгээр махаа хэрэглэсээр байх боломжтой байж болох юм.
URL: