Д.Ганзориг: Ерөнхийлөгч өчигдөр Цэргийн нэгдсэн холбооны талаар голчлон асуусан

Д.Ганзориг: Ерөнхийлөгч өчигдөр Цэргийн нэгдсэн холбооны талаар голчлон асуусан

ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг мэдэгдэл хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдэгдэл, мөн ЗХЖШ дээр өчигдөр айлчлан ирсэн талаар мэдээлэл өгөв.
ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг:
-ЗХЖШ-ын даргаар томилогдохоор УИХ-аар ороход гишүүд надад нэг зүйлийг захиж байсан нь “ЗХЖШ-ыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах”. Энэ ч дагуу Зэвсэгт хүчин улстөрийн үйл ажиллагаанаас ангид ажиллана. Цэрэг армийг улстөрийн зорилгодоо ашиглаж улс орноо иргэний дайнд битгий оруулаасай гэж хүсэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ дээр хүрэлцэн ирсэн.Ерөнхийлөгч хойшлоод байгаа Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэх, мөн Монгол цэргийн нэгдсэн холбооны холбооны талаар голчлон асуусан.
Монгол цэргийн нэгдсэн холбоо анх байгуулагдахдаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгуулагдаж байсан. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэхүү холбоог ямар байгууллага болгосныг хууль, хяналтын байгууллага олж тогтоох биз ээ гэв.


URL: