Н.Номтойбаяр аа миний мөнгийг гамтай зарцуулаарай

Битүүний орой гэртээ “Цагийн хүрд” үзээд, буузаа идэж суулаа. Манай “акул” сэтгүүлчид хөдөө орон нутагт ажиллажээ. Нэг мэдээ нь чухам урт юм. Уг мэдээ өвөлжөө сайхан болж байна, луу жил ивээлээ өгнө гэсэн утгатай бөгөөд энэ завшааныг ашиглан дэд сайд Н.Номтойбаяр нэг минутын мэндчилгээг Монголын нийт ард түмэндээ дэвшүүллээ. Болохгүй ч юм байхгүй л дээ.

Гэхдээ татвар төлөгч миний мөнгөөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа дэд сайд мэдээллийн хөтөлбөрийн дундуур нэг минутын мэндчилгээг хоосонгүй л дэвшүүлэх нь тодорхой. Тэр мөнгө хэний халааснаас гарсан нь  тодорхойгүй. Миний хардаж байгаагаар бол улсаас л гарч таараа. Улсын төсвийг над шиг татвар төлөгч эгэл олон бүрдүүлж байгаа.

Тэгэхээр дэд сайд Н.Номтойбаяр миний мөнгөөр надад  мэндчилгээ дэвшүүлчихэж байгаа юм. Мэндчилгээгээр яахав ээ сайдаа. Миний мөнгийг л гамтай зарцуулаарай. Төрийн алба таны эрхэлж өссөн орчноос өөр шүү.

А.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих