Б.Амархүү цагдаагийн ахлах дэслэгч болжээ
ОХУ-ын рок попын ертөнцөд тэсрэлт хийж, Буриад улсын ардын жүжигчин болж чадсан дуучин Б.Амархүү өдгөө “Universe best songs-2012” наадмын шүүгчээр ажиллаж байгаа. Өмнө нь тэрбээр “Hero” энтертайнментийн бүтээл болох “Татар ажиллагаа” кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. Харин саяхан реппер B.A.T-гийн найруулсан “Big Fish” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн гэнэ. Мөнгө, хар тамхи, буу зэвсэг, зодоон зэрэг гэмт хэргийн ертөнцийг тэр чигээр нь харуулсан уг кинонд Б.Амархүү цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо гэх залуугийн дүрд хувирсан бөгөөд өмнөх бүтээлээсээ илүү анхаарч ажилласан гэнэ. “Big Fish” уран сайхны киноны нээлт тун удахгүй болох юм байна.
URL: