“Хурд”-ынхан урт үсэндээ 1,8 сая төгрөг зарцуулдаг гэнэ
Уянгалаг сайхан дуу урт үсээрээ бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг “Хурд” хамтлагийнхан үсээ арчлахад цаг нар, мөнгө төгрөгийг үйл хайрладаг гэнэ шүү.
Тухайлбал, тус хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр өөрийн үсэндээ хамтлагийнхан дундаа хамгийн их анхаарал хандуулдаг гэдгээ илэрхийлж байна.
Тэрээр зөвхөн жилд л гэхэд 1,8 сая төгрөгийг үс арчилгаандаа зарцуулдаг гэнэ.
Энэ талаар “Үс сайхан бол зүс сайхан гэж үг бий. Бидний имижийн нэг нь яах аргагүй урт үс. Тиймээс үсэндээ анхаарал хандуулах нь зүйн хэрэг биз дээ” гэв.
URL: