10000 хүний бүрэлдэхүүнтэй жагсаал болно
Ирэх сарын буюу 3-р сарын 11-ний өдөр цөмийн хаягдлын эсрэг үндэсний хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Уг жагсаалыг facebook-ийн 10000 хүнийг өөртөө нэгтгэсэн No nuclear группынхэн зохион байгуулж байгаа юм байна. Сүүлийн үед ЦЭГ-ын дарга асан С.Энхбат “Монголд цөмийн хаягдлыг булшлах хэлэлцээр хийгдсэн.
Тэдгээр хүмүүс нь Г.Занданшатар тэргүүтэй, төр болон хувийн хэвшлийн нөлөө бүхий хүмүүс. Энэ ажлыг гардан хийж байгаа газар нь МУ-ын засгийн газар” хэмээн мэдэгдсэн нь мянга мянган иргэдийг засгийн газрын эсрэг нэгдэн жагсахаар шийджээ. Жагсагчид
1. Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо
2. Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна.
3. Цөмийн хөтөлбөрийг зогс оо гэсэн уриалга гаргаж
Бидэнд эрүүл газар шороо мөнгөнөөс илүү хэрэгтэй, бусдын ашигласан цөмийн шаарыг Монголоос гаралтай ашигласан түлш гэсэн нэрээр бид буцааж авахгүй. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орон цөмийн шаар үйлдвэрлэхийг хүсэхгүй байна байна гэх утгатай эсэргүүцлийн лоозон барьж тэмцэнэ гэдгээ мэдэгдэх боллоо.
URL: