Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг дээд шүүхийн шүүгчээр томилжээ
Биеэ үнэлэлт зохион байгуулж, архидан согтуурсан шүүгчдийн ҮАБЗ-ийн ажилтан гэгдэх Баасанцогт нь 2010 онд Баянзүрх дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч, аминд хүрсэн талаар сэтгүүлч Х.Заяа дэлгэлээ.
Мөн ЭХАШ-ны шүүгч Д.Отгонбаатар нь эхнэр 2 хүүхдээ гудамжинд шахуу хөөн гаргаж, дээд шүүхэд шүүгчийн туслах хийдэг “М” гэгч залуу бүсгүйтэй амраглаж эхэлсэн ч жирэмсэн болгоод хөсөр хаясан тухай дурджээ.
Эдгээр шүүгч нарын асуудал намжаагүй байтал хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн зарилгаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон С.Соёмбо-Эрдэнийн талаарх мэдээллийг сэтгүүлч Б.Отгон задалж дахин шуугиан дэгдээгээд байна.
Соёмбо-Эрдэнэ нь өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох төмөр замын 280сая ам.долларын хэргийг шүүсэн шүүгч ба бодит 280сая долларын бодит хохиролтой хэргийг 40сая төгрөгийн торгууль ногдуулан хааж байсан шүүгч юм.
Б.Отгоны дэлгэсэн баримтаар 2016 онд тухайн үеийн НЭХДЗШШ-ийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, НЭХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нар Төв аймгийн Батсүмбэр сумын тусгай хамгаалалттай, ойн сангийн бүсэд тус бүр 3300м2 газрыг өмчилж авсан байдаг ба МУ-ын хуулт тогтоомжуудыг зөрчин олгосон эдгээр газрыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаяр олгосон байдаг. Ганбаяр нь тухайн үед хууль зөрчин мод бэлтгэсэн хэргээр шалгуулж байжээ. Улмаар С.Соёмбо-Эрдэнэ, Л.Даваасүрэн нар бүхэл бүтэн нэг уулын амыг өмчлөн авснаар Ганбаярт холбогдох хэрэг хэрэгсэхгүй бол замхарч байжээ.
Тэгэхээр С.Соёмбо-Эрдэнийг МУ-ын дээд шүүхийн шүүгчээр дэвшүүлсэн нь төмөр замын хэргийг дарсаныхаа төлөө Ерөнхийлөгчөөс авч байгаа шагнал байж болох талаарх хардлага нийгэмд үүсээд байгаа юм.
URL: