Алсын зайнаас судлан тандах зориулалттай дагуулыг хөөргөлөө

2i38v03b9t5ei8a0elug4frid6_bӨнөөдөр буюу 02-р сарын 24-ний үдээс өмнийн 10 цаг 22 минутад Хятад  улс Жиюйчуан хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чан Жэн 4C” зөөгч пуужингаар алсын зайнаас судлан тандах зориулалттай 03-р дагуулыг хөргөсөн бөгөөд тогтсон тойрог замд нь оруулсан байлаа.Энэхүү хиймэл дагуулыг ихэвчлэн цахилгаан соронзон орчныг тодорхойлох, холбогдох техникийн туршилтыг хийхэд ашигладаг.

Энэ нь мөн “Чан Жэн”цуврал зөөгч пуужингийн 361 дэх нислэг болох юм.

Мөн өдөр Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн групп Бээжин хотноо хуралдаж, “Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хөх ном (2020)” (цаашид “Хөх ном” гэх) –ыг нийтэлсэн байна. Уг номд 2020 оны дэлхийн сансрын үйл ажиллагааг дүгнэн эргэцүүлж, 2021 оны сансрын шинжлэх ухаан, технологийн группийн сансрын төлөвлөгөөг зарласан байлаа.

“Хөх ном”-д 2020 онд дэлхийн хэмжээнд 114 удаагийн хөөргөлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 1277 сансрын хөлөг хөөргөсөн нь шинэ амжилтыг тогтоожээ гэжээ.Үүнд Хятад улс 39 удаагийн хөөргөлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 89 сансрын хөлгийг сансарт гаргасан байна. Мөн уг номд танилцуулснаар Хятад улс 2021 онд анх удаа 40-өөс дээш удаагийн хөөргөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: xinhuanet.com

URL: